"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ үргэлжилж байна.
Шинжээчийн танилцуулгын үеэр олон ноцтой баримтууд дэлгэгдэж байгаагийн дотор төслийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” ХХК /“Айвенхоу майнз” төслөөс шахагдан гарахын өмнө/ 2010-2021 оны хооронд ордын нөөцийг Канадын стандартын дагуу хараат бус компаниудаар зургаан удаа хийлгэж, олон улсад зарлаж байжээ.
Энэхүү зарласан тоонууд Монгол Улсын ЭБМЗ-ийн баталсан нөөцийн тоонууд хоорондоо зөрж байгаа гэсэн баримтыг шинжээч танилцуулав.
Тодруулбал, ордын молибдений нөөцийг 2015 онд 205 мянган тонн, 2021 онд 203 мянган тонн гэж тогтоож батлуулсан бол 2013 онд “AMC consultants” компаниар хийлгэсэн тайланд 436 мянган тонн, 2016 онд “OreWin” компаниар хийлгэсэн тайланд 436 мянган тонн гэж тусгажээ.
Шинжээч энэхүү мэдээллийг танилцуулсныхаа дараа “Жавхлант”, “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбайд буй нөөц нь Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг бөгөөд АМТЗ-өөр хуваагдсанаас бус, нэг бүхэл орд учир нэг, нэгнээсээ зайлшгүй хамааралтай, ашигтай ажиллуулахын тулд харилцан ойлголцож хамтарч ажиллахын шаардлагатай гэж дурдав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна