ТББХ: ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг дэмжсэнгүй

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар,

·      Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ гэсэн зургаан асуудал хэлэлцэхээр байсан.

Эхний асуудал болох Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонх буюу санал ухраалтад оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэнгүй. Б.Баярбаатар гишүүн хоцорч орж ирэн горимын санал гаргаж, санал хураалтыг хүчингүй болгохыг хүссэн ч мөн гишүүдийн олонх дэмжсэнгүй. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.13
    13 минутын өмнө

    Алиалагч чхминчулуун авгайн хүү төр самууруулагч бачрбаатар гэж энэ оросын нохой эзнийхээ даалгавраар их хурлын шийдвэр бужигнуулах гээд амжсангүй монгол төрийн босго өндөр шүү

    Хариулах
    • 103.229.121.22
      17 минутын өмнө

      yes