"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж гэсэн сэдвээр үргэлжилж байна.
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан “Ажлын хэсэг тухайн үед “34 хувь эзэмшсэн тохиолдолд Монголын талын өгөөж 74 хувь, нэрлэсэн дүнгээр 53 хувь, эзэмшээгүй /бүтээгдэхүүн хуваах гэрээ/ тохиолдолд Монголын талын өгөөж 66 хувь, нэрлэсэн дүнгээр 41 хувь байна” гэж танилцуулсан. Ажлын хэсэг гэлэг маань С.Баярцогт, Д.Зоригт эд нар л танилцуулсан хэрэг шүү дээ. Энэ дүгнэлтүүдийг бид Эдийн засгийн байнгын хороонд явуулж байсан. Гэтэл одоо түүнээс хойш зээлийн хүү бүр хэтэрхий нэмэгдчихсэн танилцуулга л хийгдлээ шүү дээ. Бүр арай хэтэрхий юм болсон байна” гэлээ.
О.Батнайрамдал “Таны тэр үед төсөөлж байснаас хэр өөрчлөгдсөн бэ” гэхэд “Би Монгол Улсын иргэн хүн. Гэхдээ иргэн гээд зүгээр сууж болохгүй. Бидний шийдсэн олон асуудал байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн гэх мэт олон жил үргэлжилсэн ажлуудыг шийдсэн учраас учраас цаашид ч олон асуудалд олон удаа гэрчээр дуудагдах магадлалтай байна шүү дээ. Тогтоолын хана бол гайгүй гарсан. Цаашдаа барьцаа ахиулж өөрчлөгдсөн байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна