С.Баяр: УИХ-ын 57 дугаар тогтоол хуулиас давсан тогтоол байсан

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Төрийн ордонд эхэллээ.

ХШТХ-ны дарга О.Батнайрамдал “Оюутолгойн ХОГ бол Монгол Улсын анхны том гэрээ байсан. УИХ 57 дугаар тогтоол баталсан. Тухайн үед зөвлөхөөр ажиллаж байсан “Голдман сакс” бас долоон зөвлөмж өгсөн байдаг юм билээ. Тэдгээр чиглэл, зөвлөмжийг та хэр баримталсан гэж хувьдаа дүгнэдэг вэ?”

С.Баяр “Өгөөж бол гол асуудал л даа. Бидний хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ, ХНГ-г боловсруулсан. Тухайн үед ТЭЗҮ батлагдах боломжгүй байсан. Тиймээс дараа хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэйгөөр ХОГ байгуулж, 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон.

57 дугаар тогтоол гарсанд би сэтгэл хангалуун бус байсан. Хуульдаа нийцээгүй гарсан гэдэг асуудлыг би тэр үед илэрхийж байсан. Хуульдаа улсын төсвийн хөрөнгө хайгуул хийгээгүй ордод төр 34 хувь хүртэлх хувийг эзэмшиж болно гэж байсан. Гэтэл тогтоол нь 34 хувиас доошгүй хувь эзэмшинэ. Тодорхой хугацааны дараа 50 хувь хүртэлх хувийг эзэмшинэ гэдэг байдлаар гарсан. Хуульдаа 34 хувь эзэмшиж болно гэж байсан. Гэтэл тогтоолоор “Заавал ав” гэж Засгийн газрыг шахсан. Гол учир энэ 34 хувьд байгаа юм.

Тэгэхээр, энэ 34 хувьтай байгаа нөхцөлд бид буулгалаа, буулгалаа гэхэд 0 хувь хүргэж чадахгүй шүү дээ. Сонсголын гол зорилго цаашид үр дүн гаргах. Засгийн газар бас хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа гэж ойлгож байгаа” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна