ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: С.Баярын нэрлэсэн, 2009 онд гарсан АЛДААНУУД

Х.Батсайхан
2025/12/12

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсголд хүрэлцэн ирсэн билээ.

Тэрбээр сонсголд оролцох үедээ ХШТХ-ны дарга О.Батнайрамдалын хүсэлтээр өөрийгөө алдаа гаргасан гэж үзэх үндэслэлээ нэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Тэрбээр,

-УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу Монголын Засгийн газар 34 хувь эзэмшсэн

-Тусгай АМНАТ, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах боломж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан АМТХуульд байгаагүй. Тэр боломжийг бүрдүүлсэн бол Монголын талын өгөөж илүү өндөр байх байсан. 

-Үр өгөөжийг ХОГ, хуульдаа яв цав тусгаж өгөөгүй нь Ерөнхий сайд байсан миний, манай Засгийн газрын гол алдаа байжээ гэж хариуллаа. 

Өөрөөр хэлбэл, тэрбээр манайх өгөөжийг татвар хураамж,  ногдол ашиг гэж байхад "Рио Тинто" худалдан авалт, ажлын байр, ажилчдад өгч байгаа цалин зэргийг өгөөж гэж тооцож байгаа. Энэ зөрүүг ХОГ, холбогдох хуульд тусгаж нэг ойлголттой болгож чадаагүй нь өнөөдрийн үр дагавар гарахад нөлөөлсөн гэсэн санааг хэллээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.147.101.75
    2025/12/14

    Төслийн менежмент талаасаа, худалдан авалт, цалин зэрэг нь төслийн зардал, Төслийн өгөөжийг төслийн нийт үр ашгаас нийт зардлыг хасч тооцдог. Үүнд өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэсэн ойлголтын ашигладаг. Энэ тооцоог төслийн ТЭЗҮ-д тусгадаг төслийн үр ашиг, зардлын шинжилгээгээр гаргаж ирдэгийг эдийн засаг ойлгодог хэн бугай ч хэлнэ дээ. Үүнийг тэр үеийн Сангийн сайд, СЯ-ныхан яамныхан ойлгодоогүй байсан гэж үү?

    Хариулах
  • 202.21.107.12
    2025/12/12

    Yaag unen Ter ued erenhiilegchiin zugeer Mongol Uls 34huvia avah yostoi gesen msg etch baisniig zuragtaa herj baisan sanagdah yum

    Хариулах