УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
С.Замира гишүүн Монголбанкны ажилтны орон тоо хэтэрсэн талаар асуухад С.Наранцогт нэр дэвшигч “УИХ-ын дарга болоод гишүүдээс өгч байгаа шаардлага, зөвлөмжийг би нухацтай авч үзнэ. Хэрэгцээгүй, давхардсан бүтэц, ажил үүргийн тэгш бус хуваарилалт, үр ашиггүй үйл ажиллагаа байх ёсгүй. Үр дүнтэй, давхардсан бүтэцгүй ажиллах ёстой. Хэрвээ ажилтнуудын тоо гурав дахин нэмэгдсэн бол бүтээмж мөн гурав дахин нэмэгдэх ёстой” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна