Б.Энхтүвшин: ОХУ нийт хэрэгцээний 50 хувийг л нийлүүлж байна

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайд Б.Энхтүвшин хомсдлын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт шатахуун хангамжийн 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирээд байна. Хомсдол үүсэх нэг шалтгаан нь энэ. ОХУ-д дотоод нөхцөл байдал хүндрэлтэй, хамаг боломжоороо түлшээ манайд улсад нийлүүлж байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй ШТС байна. Үүнийхээ гуравны нэгийг ээлжилж түлшээр хангаж байгаа. Би ажлаа аваад дөрөв хонож байна. Ажлаа авсан оройноосоо эхлээд ШТС-уудаар явж, нөхцөл байдалтай танилцлаа. Манайх шатахуунаар 100 хувь хараат. Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна