Зарим сумдын удирдлагуудаас албаны автомашин хуучирч муудаж, явах боломжгүй болсон тухай хүсэлтийг УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар нарт хүргүүлж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуягт уламжлан, шуурхай шийдвэрлүүлсэн юм.
Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакирын хамт дараах сумдад техник хэрэгслийг гардуулж өглөө. Үүнд:
• Улаанхус, Өлгий сумын Засаг даргын тамгын газар болон Цэнгэл сумын Онцгой байдлын ангид бартаат замд туулах чадвар сайтай автомашинууд;
• Булган сумын Засаг даргын тамгын газарт Улаагчины давааны цас цэвэрлэх, зам гаргахад нэн шаардлагатай ковш-50 тракторыг Улсын хэмжээнд анх удаа тус суманд хүлээлгэж өглөө.
Тус сумдын автомашинууд ашиглалтын хугацаа дуусаж, явах боломжгүй болсноос хөдөөгийн малчин иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхэд ихээхэн хүндрэл учирдаг байсан юм.
Ийнхүү парк шинэчлэл ажил хийгдсэнээр алслагдсан багийн иргэд төрийн үйлчилгээ, яаралтай тусламжийг цаг алдалгүй авах нөхцөл бүрдэж байна.
Сайдаар томилогдон эхний томилолтоо Баян-Өлгий аймгаас эхлүүлж, ард иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягт гүн талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна