Хөрөнгийн зах зээл, ханшийн мэдээллээр дагнадаг tipranks.com цахим хуудаст Оюутолгойн бүлэг ордод ашиглатын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн толгой компанги болох “Entrée Resources”-ын талаар мэдээлжээ.
Мэдээлэлд, “Entrée Resources”-ын эзэмшиж буй “Шивээ Толгой”, “Жавхлант” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК хийж буй хэлэлцээрт ахиц гарлаа. Монгол Улсын Их хурлаас байгуулсан хянан шалгах түр хороо энэ асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, тогтоолын төсөл боловсруулсан нь Эдийн засгийн байнгын хороонд хянагдаж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан засгийн газрын ажлын хэсэг “Онтрэ” ХХК-тай энэ сард урьдчилсан уулзалт хийсэн бөгөөд “Оюу Толгой” ХХК-тай хамтран удахгүй албан ёсны хэлэлцээ эхлэх төлөвтэй байна.
“Entrée” компани Монголд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хамтарсан үйлдвэрийн лицензийн татварын үнэлгээг хянаж, баталгаажуулахыг хүссэн бөгөөд энэ нь Жавхлант, Шивээ толгойн лицензийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг дуусгах урьдчилсан нөхцөл бөгөөд лицензийн талаарх хууль эрхзүйн зохицуулалт, санхүүгийн тодорхой байдал нь төслийг урагшлуулах, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлөөр ашиглахад чухал үүрэгтэй” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна