ТБХ: "Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилт"-эд хийсэн Аудитын тайланг хэлэлцэж байна

Zuv.mn
1 цаг 53 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хороо "Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан", "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан"-г хэлэлцэж эхэллээ. 

Энэхүү тайланд үндэслэж, төсөвлөлт, төлөвлөлтөд бодлогын шинэчлэлт хийх бөгөөд төлөвлөлтыг хугацаанаас /урт, дунд, богино/ гадна өөр бусад шалгуурыг тооцож боловсруулах нь үр дүнг оновчтой болгоно гэж үзэж байгаа юм. 

Үр дүнд суурилсан төсөвлөлтийн тогтолцоонд шилжихэд шаардлагатай мэдээллийн бааз суурь хараахан бүрдээгүй байгаа тул үе шаттай шилжих, шаардлагатай мэдээллийн бааз суурийг бүрдүүлж эхлэх зэрэг ажлуудыг Үндэсний аудитын газрын тайланд дурдлаа. Хэлэлцүүлэг эхэлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна