-Найман компанийн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, 18 компанийг биржээр нээлттэй арилжина-
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар “Хэчнээн компанийг хувьчлахаар оруулж ирж байгаа вэ. Хэд нь ашигтай ажилласан бэ. Хувьчилсан тохиолдолд цаашдаа ашигтай ажиллана гэсэн судалгаа байна уу. Гишүүд болгоомжилж байна. Тэр болгоомжийг та нар судалгаагаар л няцаана” гэж асуув.
Ажлын хэсэг энэ асуултад “Тогтоолын төслөөр бол Найман компанийг “Хөрөнгийг нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдах”, 18 компанийг биржээр нээлттэй арилжихаар оруулж ирж байгаа.
101 ТӨК-ийг “Бизнесийн”, “Стратегийн”, “Нийгмийн” гэж гурав ангилсан. Өнөөдөр оруулж ирж байгаа ТӨК-иуд ямар нэг байдлаар ашигтай ажиллаж байгаа. Үүний дотор орон нутагт ажиллаж байгаа дулааны станцууд тарифын зохицуулалт, үнийн бодлогоос хамаараад ашгийн марж тооцож явах боломж байдаггүй, гэхдээ энэ салбарт өрсөлдөөн бий болгох ажлыг хамт явуулах ёстой гэсэн бодлого чиглэл бий.
Ашиггүй ажиллаж байгаа компанийг бирж дээр гаргана гэж байхгүй...” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна