ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барих асуудал яригдаж, өнгөрсөн оны есдүгээр сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Монголд уран болон газрын ховор элементийн төслүүд хэрэгжүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаа аж. ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков энэ талаар ярьсныг russiaspivottoasia.com цахим хуудаст мэдээллээ.
Мэдээлэлд, Монгол Улсын эрчим хүчний салбарт ноцтой асуудал тулгарч байгаа бөгөөд цөмийн эрчим хүч рүү шилжих хүсэлтэй байгаа, эхний цахилгаан станцаа шинээр байгуулагдах суурьшлын бүсэд барихаар судалж байгаа талаар дурьдаад, ОХУ энэ тал дээр хамтарч ажиллана гэж онцолжээ.
Тэрбээр ОХУ-ын хамгийн орчин үеийн шийдэл бүхий атомын цахилгаан станц барих санал хүргүүлснийг Монголын тал хянаж байгаа бөгөөд уран, газрын ховор элементийн салбарт мөн хамтарч ажиллах асуудал яригдаж байгаа гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.160
Яг үнэндээ оросын атомын технологи дэлхийн шилдэгт орно. Эд харин бидн ийгээ яаж дарамтлах бол л гэж айх юм.
Хариулах66.181.178.200
Орос хэрэггүй шүү олон жил жинхнээсээ Монголыг шулсан улс бол орос
Хариулах66.181.186.113
Францтай хамтарсан дээрээ, Орос гэж худал ярихаас цаашгүй хоосон ам шалдан гуя.
Хариулах202.9.40.234
Оросын хог авчирч сөнөөд ч хэрэггүй биз дээ!! Тэрэндээ тулвал чанар харж мөнгө хаяна шүү!! Япон нь дээр!!!
Хариулах24.13.50.189
Яг тийм
66.181.189.16
Хогийн хулгайч оростой хамтарч хулгай хийх юм байндаа
Хариулах66.181.188.100
Шинэ технологи , орж ирж байж л манай улс хөгжинө сайхан мэдээ байна
Хариулах202.126.90.241
Орсд шинэ технологи байхуу, хамгийн хоцрогдсон 19 20 дугар зуны үеийн л юмнууд бгада