Төрийн аудитын тухай хуулийн дагуу Эрдэнэс алт ресурс ХХК-ийн 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар тодруулгаас бүрдсэн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газараас аудит хийсэн байна.
Ингэхдээ ҮАГ-аас хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна. Үүний үндэслэлийг аудитын тайланд "Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн 8.5 тэрбум төгөргийн зөрчил нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан нь дангаараа буюу эсвэл нийт дүнгээрээ санхүүгийн тайланд материаллаг боловч өргөн тархаагүй байна.
Тухайлбал:
Аудитаар нийт 8,521.8 сая төгрөгийн таван зөрчил илэрснээс, 32.9 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож, 4,360.1 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага, өмнөх оны аудитаар хүргүүлсэн худалдан авалттай холбоотой албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой 1,248.8 мянган төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж, 2,880.0 сая төгрөгийн зөрчилд 1 зөвлөмж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна