​ Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ

Zuv.mn
23 цаг 43 минутын өмнө

Замын-Үүдийн гааль 408000 ширхэг, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгийн үнийн дүнтэй архины хуурамч акцийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь улсын төсөвт орох 17.9 тэрбум төгрөгийн татвар юм.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын статистик мэдээгээр зөвхөн Замын-Үүдийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар 2025 онд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нийт 1630 хэрэг зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй 40 хэргийг прокурорын байгууллага харьялал тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Холбогдох хэрэг зөрчилд 2.3 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулж, 3.3 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж улсын төсөвт нийт 5.6 тэрум төгрөг төвлөрүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.60
    22 цагийн өмнө

    ээ бурхан минь ээ. хэчнээн хүн архинд хордож үхсэн бол!!!

    Хариулах