Орон сууцны үнэ өсөж байна

Zuv.mn
23 цаг 47 минутын өмнө

Орон сууцны үнэ 2025 онд мэдэгдэхүйц өсжээ. ҮСХ-ноос танилцуулсан 2025 оны эхний 11 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын үнэлгээнд доорх тооцооллыг танилцуулсан байна.

2025 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувь (224.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь (8.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.


2025 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 18.8 хувь (878.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 10.2 хувь (378.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна