Монгол Улс, Иран улсын худалдааны бараа эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа билээ. Манай улсын хувьд Ираныг малын мах, махан бүтээгдэхүүний боломжит зах зээл гэж хардаг, олон жил нийлүүлж ирсэн бол Иран улс шувууны мах, самар, жимсгэнэ нийлүүлэх боломжтой зах зээл гэж хардаг. Цаашид өргөжих боломж бүрэн бий.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Ирантай бизнесийн харилцаатай улс орнуудад 25 хувийн гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүллээ.
Тогтсон ойлголтоор бол, дайсагнасан, дайны нөхцөлтэй үед юуны түрүүнд санхүүгийн эх үүсвэрийг авч үздэг бөгөөд бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг, мөн стартегийн чухал бүтээгдэхүүн зэвсэг гэх мэтийг нийлүүлсэн, түүнчлэн энэ хэмжээ нь өндөр улс орнуудыг тухайн улсыг дэмжиж байна гэж үздэг бөгөөд хориг тавих болон бусад хэлбэрээр хариу арга хэмжээ авдаг. Ираны тухайд, БНХАУ хамгийн том түнш бол дараа нь Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Турк, Энэтхэг ордог.
Манай улс бол шилихгүй, хэдхээн сая ам.доллар. Гэсэн ч Д.Трамп “бизнесийн харилцаа” гэж чухам юуг хэлж байгаа, тоо хэмжээний шалгуур бий эсэх талаар тодорхой тайлбарлаагүй тул яг одоогийн байдлаар Ирантай бизнес эрхэлсэн бүр улс буюу Монгол Улс ч энэ сануулгад нь орж байгаа юм байна гэсэн ойлголттой байгаа юм.
Манай хоёр улсын худалдааны бараа эргэлт хэдхэн сая ам.долларт эргэлддэг ч махан бүтээгдэхүүний асар бололцоотой зах зээл гэдгээрээ бидэнд чухал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна