Алтны үнэ 4923.63 ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

Унци алтны ханш дэлхийн зах зээл дээр хоёр өдөр дараалан дээд амжилт тогтоогоод байна. Өчигдөр алтны ханош түүхэндээ анх удаа 4800 ам.долларын босгыг давсан бол өнөөдөр 4900 ам.доллараас дээш гарав.

АНУ-ын эдийн засгийн бодлогод гарсан өөрчлөлт Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлсний дараа унци алтны үнэ хоёр хувиар өсөж, 4923.63 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв. Харин мөнгөний үнэ гурван хувиар өсөж, унци нь 96.57 ам.доллар болжээ.

Хөгжиж буй орнуудын хувийн хөрөнгө оруулагчид болон улс орнуудын Төв банкууд үнэт металлыг идэвхтэй худалдан авч байгаатай холбогдуулан Goldman Sachs-ын шинжээчид 2026 оны эцэс гэхэд алтны ханш 5400 ам.долларт хүрнэ гэж таамагласан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна