Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Бохирдсон" хуулийнхнаасаа сална гэдгээ илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайд Архангай аймагт ажиллах үеэрээ "Илчлэгдсэн олон хэргийг шалгахгүй байгаа хуулийнхан бас байна. Яллахгүй байгаа хуулийнхан ч байна. Заримыг нь ард түмний нүдэн дээр "Арай ч дээ" гэмээр ял, шийтгэл ногдуулж, цагаатгаж гаргаж байгаа хуулийнхан бас байна.
Тийм учраас би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш хоёр чиглэлийн ажиллагаа дотроо хийж байгаа. Нэгдүгээрт "Бохирдсон" хуулийнхнаасаа салах бодлогыг тууштай хийж байгаа.
Томилогдсоноосоо хойш би 30 хоногийн дотор 30 орчим салбартаа ажиллаж байгаа хүмүүсийн толгойг өөрчилсөн. Өөрчилж, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа. Би тэр хүмүүст хугацаатай даалгавар өгч байгаа. Өөрсдөд нь ажлынхаа үр дүнгээр харуулах тэнэсэн харгалзах хугацаа өгч байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
Хамаагүй мэдэгдэл хийдэг асуудал ч дээ. Шалгасан хянасан шийдсэн байгууллага албан тушаалтныг л шүүгээд байгаа санаатай. ямар ч баримтад үндэслээд ийм зүйл яриад байдаг юм. Уул нь тодорхой баримт тоо ярих хэрэгтэйшдээ үнэхээр ийм юм байгаа бол төдөн асуудал төчнөөн газар шийдвэрлүүлэх шалгуулахаар шилжүүлсэн хүргүүлсэн тэд нь ингэж шийдсэн эсвэл бүр шийдээгүй гээд ярих хэрэгтэйлдээ
Хариулах202.9.46.187
Өөрөө бохир хүн....
Хариулах202.9.46.252
Энхбаяр сайдаас их юм хүлээж байгаа шүү. Амжилт.
Хариулах202.126.91.242
Хуулийн салбарт чам шиг хортой хүн байхгүй ээ, Улс төрийн зорилтот намнаа прокурорын байгууллага руу чиглэснийг бүгд мэдэж байгаа. Яриа бүрийнх нь ард илтэд прокурорын байгууллагыг түлхэн унагаах, иргэдийг турхирах боллоо чи, Хэрэв чи үнэхээр иргэдээ боддог бол 6, 7 жилийн өмнө прокурорын байгууллага ямар байсныг саначихаарай. Харин 6,7 жилд хэдэн авлигын хэргийг хэдэн олнй танил улс төрчдийг шүүхээр орууллаа, удахгүй энэ талаар прокуророос мэдээлэл хийх л байх. Прокурор аавтай байсны хувьд би гэрчилнэ ээ, өмнө нь ямар их хэргээ үнэн зөв шийдэхэд дарамттай байсныг… аав минь Жаргалсайхан гуайг гарахад за нэг Монголын төрд гэрэлт өдөр гийдэг юм байжээ гэж хэлж байсан юм. Гэхдээ чиний хонгилын улс төрчдийг хамгаалах хорт санаа чинь бүтэхгүй ээ. Бүгд ялзарсан байж болох ч Монголын хувь тавилан ялзраагүй гэдэгт итгэдэг.
Хариулах66.181.177.197
Хэрэгжүүлж чадах бол их л таалагдах юм ярьдаг хүн шүү . Ард иргэд энхбаярыг харж хүлээж бгаа, мэдэгдэхүйц бодит үрд дүн л хүлээж бна
Хариулах