Засгийн газар мэдээлэл хийхгүй

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Ихэнхи тохиолдолд хуралдааны дараа холбогдох сайд нар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч, асуултад хариулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Засгийн газар мэдээлэл хийхгүй, албан мэдээ гаргахаар болжээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар,

  • Концессын гэрээнд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл/
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, /Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам/
  • Бусад асуудлыг хэлэлцэж,
  • “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар
  • Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв байдлын талаар
  • Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцтай тус тус танилцах юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна