Улсын дээд шүүх Н.Учралыг МАН-ын даргаар бүртгэсэн ч цахим хуудастаа байршуулаагүй байна

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

МАН Их хурлаараа Н.Учралыг даргаар сонгосныг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 9-ний өдөр бүртгэсэн билээ. Тус хуралдаанаас мөн МАН, АН, МҮАН, Их эв, ИХ гэсэн таван намын үндсэн дүрмийг бүртгэсэн байдаг. Тэгвэл Улсын дээд шүүх уг бүртгэлээ албан ёсны цахим хуудастаа байршуулаагүй байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн supremecourt.mn цахим хаягийн “Улс төрийн намын бүртгэл” гэх цонхонд байх бүртгэлд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэж харагдаж байгаа юм.


Түүнчлэн, Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, “Үндэсний эвсэл”-д багтдаг Ногоон намын даргаар О.Бум-Ялагч, МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл, Монголын либерал Ардчилсан намын даргаар Б.Пүрэвдаваа, ИЗНН-ын даргаар Б.Батбаатар, ХҮН намын даргаар Т.Доржханд нар бүртгэлтэй байгаа бол бүртгэлтэй нийт 37 намаас Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын социал демократ нам, Ард түмний нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Үнэн ба зөв нам зэрэг 16 намын даргын бүртгэл харагдахгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна