П.Сувданхуяг байр түрээслэхээр 1.8 сая төгрөг бусад руу шилжүүлэн, мөнгөө авч чадалгүй хохирчээ

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Сэтгэцийн өвчтэй этгээдийн гарт эхнэр хоёр хүүхдийн амийг алдсан П.Сувданхуяг байр түрээслэхээр 1.8 сая төгрөг бусад руу шилжүүлэн, улмаар мөнгөө авч чадалгүй хохирчээ. 

Тодруулбал тэрбээр ийнхүү дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өргөдөл гаргажээ. 

"Миний бие П.Сувданхуяг нь байр түрээслэхээр А.Дөлгөөний данс руу 1.858.000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар бидний хувьд ямар нэгэн гэрээ байгуулахаас өмнө хорооны нийгмийн ажилтан тус түрээсийн байрыг хүүхэд байлгах шаардлага хангахгүй гэсэн учраас түрээслэхээ больж буцаад мөнгөө авъя гэхэд үндэслэлгүйгээр буцааж өгөхгүй байгаа болно. 

Иймд шүүхийн журмаар А.Дөлгөөнөөс 1.858.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу" гэжээ. 

May be an image of ticket stub, clarinet and text

May be an image of text

May be an image of ‎money, ticket stub and ‎text that says '‎13:00 iill 59% ryйлr33 amжилTTaй. 1,858,500.00 MNT 2026/01/19 15:29 AaHcHbl AaHcHblyлA3rA3л yлA3rA3л 19,284,288.05 MNT Xyл33H aBar4 AeлreeH AЛTAHCyX MN47 000500 5111341701 خح ryйлr33Hий yTra‎'‎‎



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна