БАЛБЫН ГАМШИГ: Сураггүй алга бологсдын тоо 2,5 мянгаас давлаа

Zuv.mn
1 цаг 6 минутын өмнө

Хималайн нурууны БНХАУ-ын Түвдийн хэсэгт өндөр уулсын мөнх цэвдэг хайлснаас үүдэлтэй хөрсний гулгалт, үерийн гамшигт өртөж сураггүй алга болсон иргэдийн тоо 2,5 мянгаас давжээ.

Гамшиг лхагва гарагт болсны дараа албаны эх сурвалжууд мэдээллийг байнга шинэчилж байсан бол сүүлийн нэг хоногт мэдээлэл шинэчлэгдэх нь багассан байна.

ВВС агентлагийн хамгийн сүүлд нэгтгэсэн мэдээллээр, БНХАУ-ын талд долоон хүн амиа алдаж, 550 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол Балбад 579 хүн амиа алдаж, 1924 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Сураггүй алга болсон гэж тооцогдож байгаа 1924 хүний 517 нь гадаадын иргэд байгаа аж.

Гамшгийн бүсэд аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна