Монгол Улс гэмт хэргийн гаралт багатай улсын тоонд багтлаа

Х.Батсайхан
1 цаг 20 минутын өмнө

"Global organized crime index 2025" буюу дэлхийн улс орнуудыг гэмт хэргийн гаралт, зохион байгуулалттай гэмт хэргийн түвшнээр нь эрэмбэлсэн жагсаалт гарчээ. Уг жагсаалтад Монгол Улс 52.1 оноогоор 153 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тодруулбал, Дани (148), Латви (149), Литва (149), Австрали (152)-тай ойролцоо үзүүлэлттэй гарсан байна.   

Урд хөрш БНХАУ 45 дугаарт бичигдсэн байна. Хятадуудын хувьд гудамжны гэм хэргийн гаралт багатай ч олон улсыг хамарсан санхүүгийн гэмт хэрэг их үйлддэг, хууль чанга,  хориглосон хэрэглээ, үйлчилгээ буюу зохион байгуулалттайгаар байнга үйлдэгдэх шинж чанар бүхий хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг нь гэмт хэргийн гаралт их байхад голлон нөлөөлсөн байна.


Манай улсын үзүүлэлт 2013 оныхоо бараг хоёр дахин багассан бөгөөд өнгөрсөн жилийнхээс л даруй хоёр ноо илүү авсан нь гэмт хэрэг багасаж байгааг харуулах үзүүлэлт гэж агентлагийнзүгээс дүгнэсэн байна.

Энэхүү жагсаалтад 20-иос доош оноо авбал гэмт хэргийн индекс маш доогуур буюу гэмт хэргийн гаралт өндөртэй, 80-аас дээш бол маш багатай гэж ангилсан байна.  

Жагсаалтыг Мьянмар тэргүүлж, Колумби, Мщксик, Парагвай гэх зэргээр хойш жагсжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна