Монгол Улсын Засгийн газар Ухаахудаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурсан билээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогтоос дээрх асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Олон жил яригдсан асуудал өнөөдөр эхний үр дүндээ хүрч, Стратегийн ордын өгөөжийн 60 хувь нь ард түмэнд гогддог байх зарчмыг тохирлоо. Өгөөж гэдэг нь татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг. Оюутолгой дээр бид ийм ойлголттойгоор 53 хувь дээр тохирч гэрээлсэн ч одоо 25 хувьтай байна. Стратегийн ордуудаас эзэмших хувь ч 34 хувь байгаа нь бага, олигтой хуримтлал үүсэхгүй байна. Хоёр жил өнгөрөхөд 175 мянган төгрөгтэй л байна. Тиймээс нэмэгдүүлж, 60 хувь байхаар тохирсон. 2030 он гэхэд ядаж 10, 10 сая төгрөгтэй болгох гээд ажиллаж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.74
Шууд борлуулалтын орлогоос авах хэрэгтэй ш тээ. Бас л залилах санаа яваад бна аа. Хэрэв одоо төлж бгаа татваруудыг оруулбал нэмж төлөх нь 50 хувь битгий хэл 34 хувьдаа хүрэхгүй шүү дээ. Хувьчлалаар буцаагаад авчихна гэж тохирч магад. Нүүрсээ өгөөд цахилгааг станц авна гэж тохирч магад. Багш нараа залилсан засгийн газарт итгэхэд хэцүү бна
Хариулах