Улаанбаатарт таван градус хүйтэн байна

Zuv.mn
2026/02/11

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -18 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна