2026 онд Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгож байна. Төвийн ажил өнөөдрийн байдлаар 30 хувьтай, удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байна.

Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүрт камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбох юм. Ингэснээр заавал иргэний дуудлагаар биш ухаалаг камер, хиймэл оюун ухааны тусламжтайгаар аюулыг түрүүлж мэдэх боломж бүрдэнэ. Мөн удирдлагын төвөөс нөхцөл байдлыг шууд хянаж, мэргэжил аргазүйн тактикийг оновчтой түргэн шуурхай боловсруулж, мэргэжлийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна