Яагаад сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль шаардлагатай вэ?

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн захиалгаар хийсэн “Хүүхдийн орчны эрүүл мэндийн түргэвчилсэн үнэлгээ” судалгаа сургуулийн орчны бодит нөхцөл байдлыг тоон баримтаар харуулсан.

Ерөнхий боловсролын сургуулиудын 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандартын шаардлага хангаагүй хашаатай, 77.2 хувь нь эдэлбэр газраа зориулалтын дагуу ашигладаггүй, 73.2 хувь нь аюулгүй байдлыг хангасан биеийн тамирын талбайгүй, 13 хувь нь хүүхэд унаж гэмтэх эрсдэлтэй орчинтой, 76.9 хувь нь гадна талбайдаа ил задгай цахилгааны утастай байна.

Мөн 2022 оны байдлаар Улаанбаатар хотын 670 цэцэрлэг, 281 сургуулийн тоглоомын талбай MNS 6751:2019 болон MNS ISO 8124:2010 стандартын шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдсон.

Эдгээр нь жижиг асуудал биш. 

Хүүхдийн сурч, тоглож, хөгжиж буй орчны аюулгүй байдал системийн түвшинд зохицуулалт дутмаг байгааг илтгэж байна. Одоогийн зохицуулалт салангид, хяналт сул, хариуцлага тодорхой бус байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс сурч, хүмүүжиж буй орчин нь эрүүл, аюулгүй байх нь сонголт бус, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хэрэгжилтийн асуудал юм.

Ийм нөхцөлд сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдсэн стандарт, тодорхой хариуцлага, хэрэгжилтийн хяналттайгаар хуульчлах шаардлага бодитоор үүссэн.

“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль” нь уриа биш Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн зайлшгүй шийдэл юм.

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/.../abf2e02c-edc4-4f81-ac87...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна