Сэлэнгэ аймгийн ИТХ-аас гаргасан Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээж авахаас татгалзжээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ өнгөрсөн сарын 29-д хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ эрх баригч МАН-ын таван төлөөлөгч сөрөг хүчин болох АН, ХҮН намын 19 төлөөлөгчтэй нийлэн 24 төлөөлөгчийн саналаар асуудлыг шийдсэн байдаг.
Аймгийн ИТХ энэхүү саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд Ерөнхий сайд өчигдөр татгалзсан хариугаа албан бичгээр өгсөн байна. Ингэснээр Н.Лхагвадорж Сэлэнг аймгийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Н.Лхагвадорж 2024 онд Аймгийн МАН-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн А.Дашбаттай нэг намынх мөртлөө заалнаас нэр дэвшин өрсөлдөж, 21-19 харьцаагаар ялан Аймгийн Засаг дарга болж байсан бөгөөд энэ үл ойлголцол нь хэвээр байгаагийн нэг илрэл нь дээрх, ИТХ-ын шийдвэр байсан юм.
Сэлэнгэ аймгийн ИТХ 41 мандаттай. 2024 оны сонгуулиар МАН 21, АН 19, ХҮН нам 1 суудал авсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна