BTS хамтлаг аялан тоглолтоо дэлхий даяар кино театруудаар шууд дамжуулна

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

БНСУ-ын алдарт BTS хамтлаг урьд өмнө нь байгаагүй өргөн хүрээтэй аялан тоглолтыг дэлхий даяар зохион байгуулах болсноо зарлалаа. “Ариранг” хэмээн нэрлэж буй, 2026, 2027 оныг дамнан уг аялан тоглолтынхоо хүрээнд тус хамтлаг нийт 34 тоглолт зохион байгуулах аж.

Аялан тоглолт ирэх дөрөвдүгээр сард Азиас буюу БНСУ, Японоос эхэлж, Хойд Америк, Европоор дэлхийг нар зөв тойрно. Цаашлаад Өмнөд Америк, Австрали орохоор төлөвлөжээ.

 Дээрх 34 тоглолтоосоо 2026 оны дөрөвдүгээр сарын 11-нд БНСУ-ын Коян, 2026 оны дөрөвдүгээр сарын 18-нд Токиод болох тоглолтуудаа дэлхий даяар кино театруудад шууд дамжуулан үзүүлэх юм байна.

Кино театруудаар хоёр тоглолтоо шууд үзүүлэхээс гадна бас стримингээр шууд дамжуулах бөгөөд хуваарь нь дараах байдлаар гарсан байна.

  • Дөрөвдүгээр сарын 9, 19:00 (KST)
  • Дөрөвдүгээр сарын 11, 19:00 (KST)
  • Дөрөвдүгээр сарын 12, 19:00 (KST)

Онлайн тасалбар захиалга энэ сарын 27-ны 14.00 цагт /Сөүлийн цагаар/ нээгдэх юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна