Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан гуай нам дамнасан тонуул дээрмийн хэрэгтээ миний нэрийг хутгах санаа чинь бүтэхгүй

Zuv.mn
1 цаг 19 минутын өмнө

Хотын дарга байсан Х.Нямбаатар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалантай холбоотой ноцтой гэж хэлж болохуйц мэдэгдлийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр "Э.Бат-Амгалан гуай нам дамнасан тонуул дээрмийн хэрэгтээ миний нэрийг хутгах санаа чинь бүтэхгүй.

Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээж байгаа Эрдэнэтийн баялагт үеийн үед Монголд хор хөнөөл хийж байсан нөхдүүд бузар савраа дүрж ирсэн түүхийг чи буухиалж байгааг чинь олон түмэн харж байна. Намын журмын нөхөд минь ч харж байна.

Хэн хэн хэдэн хувь эзэмшдэг, хэн хэнээс хэдэн тэрбумыг дээрэмдсэн гээд цагаан дээр хараар биччихсэн баримтаас та нар мултрахгүй. Энэ луйврын хэрэг дээр хуулийн байгууллага онцгой анхаарч ажиллах ёстой" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна