МУСТА Б.Нарандэлгэр Алтан гадас одон хүртэнэ

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

Монгол улсын соёлын элч, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч МУСТА Б.Нарандэлгэр төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнагдахаар боллоо.

Монгол улсын соёлын элч, хэл хуурч,өвлөн уламжлагч Б.Нарандэлгэр нь 2023онд Монгол угсаатан хэл хуурчдын холбоог байгуулж 21 аймагт салбар холбоо байгуулахаас гадна ХБНГерман улс, Шведийн хаант улс, Нидерланд улс, Швейцар улс, Бельги улс, Япон улс, Саха Якутад салбар холбоогоо байгуулж, 4 аймаг 4 суманд Монгол уламжлалт хэл хуурын танхим байгуулж, Монгол уламжлалт хэл хуурын 100 өвлөн уламжлагч, 8судлаач, 10урлаач, 300гаруй хэл хуур тоглооч гишүүдийг нэгтгэж, олон улсын хэл хуурчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон монгол улсад төдийгүй олон улсад Монгол уламжлалт хэл хуураа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж яваа өвлөн уламжлагч юм. 

Мөн Монгол улсын соёлын элчийн хувиар 2022 оноос хилийн чанадад суугаа Монгол гэр бүл хүүхэд залуучуудад хос соёл хөтөлбөрийг санаачилж Европын 8улсын 45 хот, Америк, Япон, ОХУ, Хятадад амьдран суугаа 4800 гаруй Монгол гэр бүл, хүүхэд залуучуудад, 3000 гаруй тухайн улсын иргэдэд Монгол соёлын биет болон биет бус өвөө таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлах зорилготой "Үндэсний өв соёлын үнэ цэнэ" төслийг амжилттай хэрэгжүүлсэн уран бүтээлч юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна