Гадаад улсын виз гаргана , тийз зарна хэмээн 1.8 тэрбум төгрөг залилж, оргон зайлсан этгээдийг Турк улсаас олж тогтоолоо.
Виз гаргана , тийз зарна гэх үйлдлийн аргуудаар залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.8 тэрбум төгрөг учруулсан "Н"-ийг БНТУ-аас олж тогтоон баривчлаад байна.
Тодруулбал 2022 оноос хойш Монгол Улс олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллаг интерполын хөх булант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд Н-ийг мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Цагдаагийн Ерөнхий газрын интерполын үндэсний төв товчооны ажлын алба, эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд БНТУ-ын Истанбул хотын нутаг дэвсгэрээс тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудаар саатуулах, баривчлуулах ажлыг зохион байгуулжээ.
Уг этгээд бусдын бичиг баримтыг ашиглаж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна