“Боомтын сэргэлт”-ийг зогсоосон нь “Алсын хараа”-г шинэчилж, Л.Оюун-Эрдэнийг ирээдүйгээс “арчих” ажиллагаа юу

Х.Батсайхан
1 цаг 40 минутын өмнө

Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаараа “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон билээ.

Дараа нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж, шийдвэр гаргах болсон үндэслэлийг “Хууль бус шийдвэр гэж үзсэн учир цуцалсан” гэж мэдэгдээд тодорхой тайлбар хийсэн. Засгийн газар өмнө нь гаргасан шийдвэрээ цуцлах нь байдаг л асуудал. Гэвч энэ удаад “Алсын хараа 2050” Монгол Улсыг хөгжүүлэх ур хугацааны бодлогын баримт бичигт заагдсан ажил зогсож байгаа тул анхаарал татлаа.

Б.Энхбаяр юуг үнэн, юуг худал ярив

Б.Энхбаяр сайд Засгийн газар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тогтоолын талаар олон баримт уншиж, хуулийн заалт уншсан. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү тайлбарт нь дууных нь өнгөнөөс өөр ноцтой зүйл байгаагүй. Тэрбээр юу гэж хэлсэн, тэр нь хэр ноцтой болохыг магадлаж үзлээ.

Засгийн газар хууль зөрчиж олгосон-Батлагдахгүй байна

Б.Энхбаяр сайд “Хилийн тухай хуульд хилийн газар нутагтай хиллэж байгаа хилийн зурвас, боомт газар нь өрийн өмч, хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.

Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийн зурвьаст газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно” гэж заасан хэмээн хуулийн заалт уншиж, хууль зөрчсөн мэт ойлголт төрүүлсэн.

Шалгаж үзвэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын /Угтаа МАН-ын, Монгол Улсын Засгийн газар/ гаргасан 262 дугаар тогтоол “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” гэж гарчээ. Тодруулбал, “Эзэмшүүлэх, өмчлүүлэх” гэж гараагүй байна.

Энэ шийдвэрийг Засгийн газар албан ёсны mongolia.gov.mn цахим хуудаст мэдээлэхдээ хобогдох хууль журам болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрсөн гэж мэдээлсэн ч яг ямар хуулийн, ямар заалт болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдалгүй орхижээ.

Хил, боомт хэгжүүлэх зориоготой ажил хил орчимд хийгдэх нь ойлгомжтой бөгөөд гол мөрний тусгай хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглодог ч гүүр, далан байгууламж барихыг хориглодоггүйтэй ижил юм.

“Огцрохоосоо дөрөв хоногийн өмнө олгосон”-Утгагүй

Засгийн газрын үйл ажиллагаа огт тасалдаж болдоггүй. Огцорсныхоо дараа ч дараагийн Засгийн газар бүрдтэл үйл ажиллагаа явуулдаг гэхээр огцрохоосоо өмнө ажиллаж, шийдвэрүүдийг гаргах нь тодорхой.

Хэлэлцүүлэлгүй, нууцаар яаран сандран гаргасан-Бүрэн батлагдахгүй байна

Б.Энхбаяр сайд Л.Оюун-Эрдэнэ 262 дугаар тогтоолыг батлахдаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй, “Тулга сайд...” гэж хэлээд алх цохичихсон” гэж мэдэгдээд үүнийгээ нууцаар, огцрохоосоо өмнөх сүүлийн хуралдаанаараа яарч сандарч баталсан гэх мэдээллээ баталгаажуулахын тулд баримт болгож ашигласан.

Уг хуралдааны тэмдэглэлийг нээлттэй эх сурвалжаас хайгаад олсонгүй. Засгийн газрын албан ёсны цахим хуудаст тавигдсан 2025 оны тавдугаар сарын 28-ны хуралдааны албан мэдээнд Хилийн зурваст Газар олгох тогтоол баталсан тухай дурдаагүй байна.

Гэхдээ Боомтын хөгжлийн корпорацийн албан ёсны цахим хаяг болох portcorp.mn цахим хуудаст хилийн дагуух 10 байршил хийгээд олгосон газрын мэдээлэл нээлттэй байршжээ.

“Боомтын хөгжлийн корпораци” ТӨХХК байгуулахыг Б.Тулга сайд өөрөө өөртөө даалгасан-Худал мэдээлэл

Боомтын сэргэлтийн үндэсний хороо Боомтын сэргэлтийн Үндэсний хороо нь Засгийн газрын 12 гишүүн болон хууль, хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй, хамтын шийдвэр гаргадаг бүтэц бөгөөд хурлаас гарсан шийдвэрүүдийг хариуцах эзэнд нь даалгадаг. Өөрөөр хэлбэл, Б.Тулга үндэсний хорооны дарга боловч шийдвэрийг Б.Тулга гаргасан гэж ойлгож болохгүй. Тухайн ТӨХХК-ийг байгуулах ажлыг Боомтын үндэсний хороо өөрөө хариуцсан учраас л Үндэсний хорооны дарга, Боомтын сайд Б.Тулгад даалгасан шийдвэр гарсан хэрэг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн-Худал мэдээлэл

Хамгийн ноцтой буюу “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн” гэсэн мэдэгдлийг нягтлахад батлагдсангүй. Тодруулбал, “зарж идсэн” гэх, хилийн боомтын ойр байршилтай 10 газрыг ашиглах зөвшөөрөл авсан “Боомтын хөгжлийн корпораци“ нь 100 хувь төрийн өмч бөгөөд одоо ч төрийн өмч хэвээрээ байна. Тус компанийг байгуулах тухай Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 05-ны “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” тогтоолд “Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т үүрэг болгосугай” гэжээ.  

Дээрхээс харвал, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн шийдвэр нь цаашид ярих ёстой чухал асуудал мөн байна. Гол нь, улс орны эдийн засгийг тэтгэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хөгжүүлэх нь чухал бөгөөд энэ ажил зогсож байна гэдэг улсын хөгжил мөн зогсож байгаатай ялгаагүй.

Боомтын хөгжил хөрш орнуудтай харилцан тохиролцож, ижил хэмжээнд үүрэг хариуцлага хүлээх байдлаар явдаг. Тиймээс дээрх газрууд дээр ямар төлөвлөлт хийгдэж байсан гэх мэт мэдээллийг өгөх тал дээр холбогдох албан тушаалтнууд болон байгууллагууд болон хэвлэл мэдээлэл цаашид анхаарах хэрэгтэй байна.  

Энэ асууддыг хүний нэртэй холбохоосс илүү, Боомтын сэргэлт дээр “Ямар бодлого зогсож байгаа вэ” гэдгийг том зургаар нь харах нь чухал гэсэн бодол төрж байна. Б.Энхбаяр сайдын мэдээлэлд нэр дурдагдсан сайд асан Б.Тулга ч хзчингүй болсон тогтоол нь төрийн бодлогоор хэрэгжиж байсан гэж дурдсан. Энэ бол төрийн нэг том бодлого зогсож байна гэсэн санаа.  

Боомтын сэргэлт рүү довтолно гэдэг алсуураа Л.Оюун-Эрдэнэ гэсэн автортой “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг баллах ажиллагаа эхэлсэн гэж харагдаж байгаа юм. МАН хөгжил дэвшилд үнэхээр хэрэгтэй төслүүдийг зогсоож байгаад зүсийг нь хувилган авторыг нь өөрчлөхдөө гарамгай. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.37
    23 минутын өмнө

    Za Za neg iimerkhuu tovarish Tegeed teriin terguund ner devshih gej baigaa yum biz dee Undesnii evlerliin bileg temdegleh bolno gehed ergelzeetei yum baina daakharjeel suukhaas...

    Хариулах