Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд "Алаагүй баавгайн арьс"-ыг хуваах гээд байна

Х.Батсайхан
1 цаг 32 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өөртэй нь холбоотой "Хэвлэлд ярилцлага өгөхдөө "Сэлэнгийнхнийг хятад" гэж хэлсэн" гэх мэдээлэлд тайлбар өглөө. 

Тэрбээр "Би ярилцлага дээрээ Сэлэнгэчүүдээ хятад гаралтай гэж хэлээгүй. Монголд хятадаас хүмүүс ирж тариа тарьж л байсан шүү дээ. Түүхээ судалж мэдэх хэрэгтэй. Монголчууд кирилл бичиг хэрэглэснээс хойш монгол хэл бичгийн боловсрол их муудсан байна

 Миний ярилцлагыг үзэх юм бол тийм үг огт хэлээгүй. Миний үгийг мушгиж, манипуляци хийсэн. Төрийн өндөрлөгт байгаа хүмүүс манипуляци яаж хийдгийг харуулсан. Их тодорхой жишээ боллоо шүү дээ. Асуудал газар авсны дараа төрийн өнпдөр албан тушаалтай ямар, ямар хүмүүс дуугарсан нь тодорхой байгаа шүү дээ.

 Уг нь манифест амлалт өгч гарч ирсэн хүмүүс. Энэ их манипуляци хийдэг хийдэг эрч хүчээ тэр амлалтаа биелүүлэхэд зарцуулдаг байгаасай. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд, "Алаагүй баавгайн арьс"-ыг хуваах гээд байна. 

... Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн. Генералын мөрдэс мөрөөддөггүй байлдагч гэж байдаггүй. Анх улс төрд орохдоо энэ улс орныхоо төлөө эцэст нь хүртэл зүтгэнэ гэж тангараг өргөсөн" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна