Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаараа “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Б.Тулга тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боомт дээр одоо 100 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр ААН-үүдийг зохион байгуулалтад оруулах нь манай Үндэсний хорооны зорилго байсан.
Одоо байгаа байдал бол маш замбараагүй. Олон зам огтлолцсон, Иргэд хоол унд идэх газар байхгүй, шатахуунаа хилийн цаанаас очиж авдаг. Энэ байдлыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж, Монгол Улсын эдийн засгийг тэлсэн бодлогыг зогсоож байгаа нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг зогсоож байгаагаас ялгаагүй болж байна. УИХ-аар баталсан Боомтын бодлогыг зогсоож байгаа бол асуудлыг УИХ дээр ярихаас өөр аргагүй болж байна.
Хилийн боомт бол хил дээрээ үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ, ОХУ төлөвлөлтөө хил дээрээ төлөвлөж байхад бид " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна