Жүжигчин А.Алтантөр "Алтан гадас" одон хүртлээ

Т.Отгонсувд
1 цаг 36 минутын өмнө

Жүжигчин А.Алтантөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон хүртлээ.

Тэрээр Улсын драмын эрдмийн театр-т арав гаруй жил ажиллах хугацаандаа сонгодог болон үндэсний, орчин үеийн 30 гаруй жүжигт дүр бүтээж, тайзны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн дэлгэцийн 10 гаруй бүтээлд гол болон туслах дүрийг өөрийн өнгө төрхөөр амилуулж, үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм.

Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь түүний урлагийн салбарт оруулсан хөдөлмөр, авьяас билгийг өндрөөр үнэлсэн хүндэтгэл юм.

Түүний тоглосон 2026 оны шинэхэн уран бүтээл болох “Явуулын хүн говьд” УСК IPTV-ээр үзэгчдэд хүрч байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.44
    1 минутын өмнө

    Maash tom bayar hurgiye . uneheer chadaltai jujigchin

    Хариулах