УИХ-ын гишүүн асан, “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Тогтохсүрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Гэвч түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж баривчилж 30 хоног цагдан хориод байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна