Х.Баасанжаргал: Цагаан сараар архи дарс ууж, үймээн самуун дэгдээдэг хүн манай ах дүүст байхгүй

Т.Отгонсувд
1 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал сар шинийн баяраар ахан дүүсийн золголтоо Булган аймгийн Сэлэнгэ сумын дотуур байрны хоолны зааланд хийсэн зураг цахим орчинд гарсан. Төрийн байгууллага, сургуулийн зааланд золголтоо хийсэн болон ширээн дээрх согтууруулах ундаанаас үүдэж эрхэм гишүүнийг олон нийт шүүмжилж буй. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тайлбар хийжээ. 

Тэрбээр "Аав минь бурхан болсноос хойш авга талынхан маань нэгдсэн золголтоо анх удаа нутагтаа хийж, бүгд нэг дороо цуглан мэнд усаа мэдэлцэж, идээ, цагааны дээжээ уул усандаа өргөөд ирлээ. Энэ тухай мэдээлэл оруулсан нь надад дургүй зарим хүмүүст шүүмжлэх сайхан өгөөш оллоо гэж бодсон бололтой. 

Иймд дараах хэдэн тайлбар оруулья:

1. УИХ-ын гишүүний эрх ямбаар илүү эрх эдэлсэн гэжээ. Миний гишүүн байх нь ах дүүсийн золголтод ямар ч хамаагүй, дүүгийн ёсоор л авга нартайгаа золголоо. Аймаг, сумын ямар нэгэн дарга даамалтай огт уулзсангүй, мөн ах дүүсийн дунд ч дарга, удирдах түвшинд ажилладаг хүн тэр суманд байхгүй. Нутгаа сахин суугаа тэтгэврийн 2 хөгшин л бий. Агрономич Баасансүрэн, Норсүрэн багш гэхээр нутгийхан нь андахгүй.

2. Сургуулийн гал тогоо ашиглаж, тогооч нараар үйлчлүүллээ гэжээ. Эгч маань сургуулийн удирдлагад нь хүсэлтээ хэлж хүүхдүүд амарсан тул дотуур байрны гал тогооны зааланд нэгдсэн золголтоо хийсэн. Айл бүр тавагтай идээ,, бууз, салатаа авч очин, өөрсдөө идээгээ засч, өөрсдийн авчирсан газан плитка, жигнүүрэнд буузаа жигнэж, цайгаа чанасан. Мөн залуучууд маань үйлчилж ажилласан. 3 цаг үргэлжилсэн золголтын дараа үеэлүүд маань заалыг цэвэрлэн хүлээлгэж өгсөн билээ.

3. Бэлэг сэлт тараалаа гэжээ. Айл бүр 200,000 төгрөг урьдчилан хураалгаж түүнээсээ 150,000 төгрөгөөр нь айл бүрт нэгдсэн журмаар бэлэг авч, хүүхдүүддээ 20,000 төгрөг амттаны хамт өглөө. Ингэж мөнгөө нийлүүлэн бэлэг сонгож, тухайн айлд хэрэгтэй юм авч өгөх нь үлдэцтэй юм лээ. Хэн нэгэн нь даах биш айл бүрийн оролцоотой учраас бүгд сэтгэл хангалуун, хөгжилтэй байлаа.
4. Архи дарс уусан, хэрэглэсэн гэжээ. Цагаан сараар архи дарс ууж, үймээн самуун дэгдээдэг хүн манай ах дүүст харин байхгүй. Зохих ёсоор настнууд маань хэрэглэсэн. Тийм үйл явдал болсон бол бид нутгийнхны нүүрийг яаж харах билээ. Ямар сайндаа миний аавыг дуугүй Хүрлээ гэж дууддаг байлаа" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.33
    34 минутын өмнө

    bolidoo ydarsan bagsh hiiheer arga hemjee awhuuldag chi tegvvl yagaad ulsiin omch ashiglaj bgaadaa araga hemjee awahuulahgvi bgaa ym

    Хариулах