УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Ёс зүйн дүрмээрээ УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл гурван төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт уучлалт гуйлгах, гуравдугаарт цалингийн 20 хувийг 3-6 сарын хугацаанд бууруулах сахилгийн шийтгэл оногдуулдаг.
Бусдаар эргүүлэн татах боломж байдаггүй. Зарим нэг УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаас үүдэж нийт эмэгтэй гишүүдийг хамрах нь буруу. Ёс зүйг хуульчлах маш хэцүү.
Иргэд олон нийтийн төлөөлөл гэдгээрээ зохисгүй бай гэсэн үг биш. Магадгүй тэр хүн тухайн үеийн эмоциороо л ямар нэгэн үйлдэл хийсэн байх. Гэхдээ тэр үйлдлээр нь бүхэлд нь тухайн хүнийг үгүйсгэх нь өрөөсгөл.
Эмэгтэй гишүүдийг хөөрхөн, ухаантай, хэт уянгалаг битгий байгаасай, ярьдаг байгаасай, гэхдээ хэт их битгий яриасай гээд олон шаардлага тавьдаг. Харин эрэгтэй гишүүдийг тоодоггүй. Ууг нь тэд ч гэсэн олон алдаа гаргадаг шүү дээ. Тэдний согтуу байна уу эрүүл байна уу, зодоон цохионд оролцсон байна уу үгүй юу гээд ер нь тоодоггүй л байхгүй юу" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна