"Эрдэнэс Тавантолгой" ХХК 2025 оны хуримтлагдсан ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болсон билээ.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан юм. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр бодон нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор болсон. Энэ мөнгөний 208.5 тэрум төгрөг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын хувьцаа эзэмшигч иргэдэд очно.
Хойд хөршийн Piter.tv цахим хуудас энэ талаар "Монголын "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигч иргэн бүртээ 18 ам.долларын ногдол ашиг өгнө" хэмээн мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна