Н.Тавинбэхийг үргэлжлүүлэн хорино

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. АТГ түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэн өнгөрсөн сард дайчлан баривчилсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлсэн 10 аймагт дулаан станц барих төслийн зөвлөх үйлчилгээний төлбөрөөс завшсан гэж сэжиглэж байгаа юм. 

Н.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хугацааг ийнхүү 30 хоногоор сунгажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна