Э.Батшугар: Ардчилсан нам Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн байна

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Ардчилсан намын https://an.mn/auth/signup сайт хувь хүний мэдээллийг ил байршуулсан гэх асуудал маргаан дагуулаад байна. Тодруулбал,  тус сайтад нэвтэрч “Бүртгүүлэх” гэсэн цонх дээр дарж, регистрийн дугаараа бичихэд хувь хүний гэрийн хаягийн мэдээлэл гарч ирж байсан юм. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар энэ талаар “Ардчилсан намынхан "Хур" системээс иргэний мэдээллийг татаж авсан. Ингэхдээ Хувь хүний мэдээллийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэж харлаа. Хувь хүний мэдээллийг авах бол заавал тухайн иргэнээс зөвшөөрлийг авна гэж хуульд заасан байгаа шүү дээ. Фитнест бүртгүүллээ гэхэд регистрийн дугаар, гэрийн хаягаа бичдэг. Гэхдээ үүнийг иргэн өөрөө сайн дураараа зөвшөөрөөд бичиж байгаа. Харин Ардчилсан нам энэ тохиолдолд иргэнээс асуугаагүй тул хууль зөрчиж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна