Л.Гантөмөр: Жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах нь буруу

Х.Есү
2026/02/25

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Үнэмлэхүй олонхийг парламент дээр бүрдүүлэх юм бол юу болдог вэ гэдгийг өнгөрсөн найман жилд бүгд харлаа. Монголчуулын үг хэлэх эрх эрх чөлөө хаагддаг, эдийн засгийн эрх чөлөө хумслагддаг, төрийн алба бол намын алба болж хувирдаг. 

Тиймээс парламент өөрөө тэнцвэртэй байх хэрэгтэй. Намын бодлогоор орж ирсэн жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах нь буруу. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн хараал ерөөлөө цэгнэж, архи дарснаас хол явбал зүгээр" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 82.149.82.25
    2026/02/26

    УИХ-ийн гишүүний үүргээ биелүүлэхгүй байгаа, ёс зүйн зөрчил гаргасан гэх мэт шалтгаанаар жагсаалтаар УИХ гишүүн болсон хүнийг эргүүлэн татах хэрэгтэй. Тэд иргэдээс сонгогдоогүй

    Хариулах
  • 66.181.190.237
    2026/02/25

    Энэ хүн бас жагсаалтаар гарсан билүү яалаа

    Хариулах