Ардчилсан намын AN.MN сайт дээр регистрийн дугаараа оруулахад иргэдийн хувийн мэдээлэл гарч ирсэнтэй холбогдуулан ЦХИХХ-ны сайд Э.Батшугар тодрууллаа.
Тэрбээр, "Хүний гэрийн хаяг, рд бол хүний хувийн мэдээлэл. Хүний хувийн мэдээллийг ил болгож болохгүй. Заавал иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно.
Ардчилсан намын сайт иргэдийн мэдээллийг ил болгосон нь хувийн мэдээлэл, аюулгүй байдалд маш бүдүүлгээр халдаж байна. Арга хэмжээ авна. Энэ бол маш ноцтой зөрчил.
Нэг ёсондоо хүний аюулгүй байдалд шууд халдаж байгаа юм л даа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна