Т.Аубакир: Тэтгэвэр бага байгаа нь үнэн. Жил бүр тогтмол нэмнэ

Т.Отгонсувд
1 цаг 48 минутын өмнө

Цахим орчинд иргэдийн зүгээс "Цалинтай ээжийн мөнгө"-ийг нэмэхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа. 

Т.Аубакир "Цалинтай ээжийн мөнгийг нэмэх эсэхийг Улсын их хурал шийднэ. Засгийн газраас хүүхдийн төрөлтийг тогтмол дэмжих ёстой. Монгол Улсын төрөл сүүлийн жилүүдэд буурч байна. Монгол Улсын төрөлтийг дэмжих бодлогын нэг нь цалинтай ээжийн мөнгө. 

Тэтгэвэр жил болгон нэмэгдэнэ. 2024 онд баталсан инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх хууль хүчин төгөлдөр байгаа. Энэ жил бид 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. 2026 оны инфляцийн түвшингээс хамаарч нэмнэ. Тэтгэвэр бага байгаа нь үнэн. Хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзах үед ч хэлж байна. Бид жил бүр тогтвортойгоор нэмээд явна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна