Т.Даваадалай: Энхтайваны гүүрийг ойрын хугацаанд засварлах шаардлагатай

Х.Есү
1 цаг 43 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Нийслэлээс COP17 хуралд 70 тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Энэ нь дотроо таван үйл ажиллагаатай. Хамгийн өндөр зардал ойролцоогоор 24 тэрбум төгрөг байгаа. Энэ нь цэнхэр бүс буюу 12 барилгыг түрээслэх, дээрээс нь дотор тавилга тохижилт гэх мэт үндсэн дэд бүтцийн л ажлууд хийгдэнэ гэсэн үг. 

Улаанбаатар трамвай төслийн 350 тэрбум төгрөг тавигдсан. Энэ нь хоёр жилийн хугацаатай хэрэгжих боломжтой төсөл. Төр хувийн түншлэлээр бол хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийхэд 2-р шугам дээр оролцогч тал орж ирээгүй. 

Энхтайваны гүүрний насжилт хэтэрсэн. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ойрын хугацаанд засвар хийж, нэмэлт хүчитгэл хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс бид трамвайны шугамтай уялдуулж засвар хийх шаардлагатай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна