О.Цогтгэрэл: Ардчилсан нам системийн авлигатай тэмцэх чиглэлд бодит ажил хийж байна

Х.Батсайхан
1 цаг 36 минутын өмнө

Ардчилсан намаас улс төр, нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар тогтмол зохион байгуулж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлдэг 4:11 мэдээлэл боллоо.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо. Ингэснээр системийн авлигатай тэмцэх ажилдаа орж байна. 

Өөрөөр хэлбэл, сууриар нь өөрчлөх ёстой гэж хоосон шүүмжлэх биш, бодит ажил хийж эхэлсэн гэж ойлгож болно.

Шинээр батлагдсан Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын шинэ дүрэмтэй холбоотойгоор гишүүдийн шинэчилсэн бүртгэл, дотоод шинэчлэл үргэлжилж байна. 

Үүнийг зөвхөн гишүүдийн шинэчилсэн бүртгэл гэж ойлгож болохгүй. Ардчилсан үзэл санааг дэмжигчид нэгдэж байгаа үйл явц, Ардчилсан нам ард иргэдээ урьж байгаа явдал юм.

Ардчилсан нам бол уламжлалаа дээдэлдэг, шинэчлэлийг эрмэлздэг улс төрийн хүчин. Зарим улс төрийн хүчин Чингис хаанаа түүхээсээ хасчихсан явж байсан. Бид ийм биш. Чингис хаан, цагаан сараа хүндэлдэг. Шинэчилсэн бүртгэл, үзэл санааны нэгдэлд энэ хүчин зүйл мөн холбоотой учир үзэл санаагаар бидэнтэй нэгдэх боломжтой гэдгийг хэлье” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна