П.Хишигбаяр: Хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд зургаан сар зөвшөөрөл хөөцөлддөг

Х.Есү
2026/02/26

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэг төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр бид П.Хишигбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Зөвшөөрлийг цахим болгож байгааг дэмжиж байна. Цахимын өмнөх үе шатууд хүмүүсийн оролцоотой маш хүндрэлтэй байсан. Жишээ нь галын дүгнэлт авах гээд олон удаа очдог, камерийн зөвшөөрөл авахын тулд эхлээд Нийслэлийн цагдаа руу илгээнэ. Дараагаар Нийслэлээс дүүрэг рүү илгээнэ, дүүргээс хорооны цагдаа руу илгээгээд хорооноос хүн очиж үзээд, илгээсэн камерын дүгнэлтийг боллоо гэж үзээд буцаад дүүрэг, нийслэл рүү илгээдэг байсан. 

Энэ мэтчилэн цаг хугацаа зөндөө алддаг байсан. Хэлэлцүүлэг дээр зарим иргэд хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл авах гээд бараг хоёр сар гаран хугацаа зарцуулсан байна гэж хэлж байна. Яг бодит амьдрал дээр энэ бол богино хугацаа. Зөвшөөрлүүдээ авч явсаар байж зургаан сарын хугацаа зарцуулах ч тохиолдол бий. 

Том зах худалдааны төвүүд НӨАТ-ын баримт төлөхгүй хэр нь хүнсний дэлгүүрүүд төлж байгаа шударга бус. Бүгд төлөх ёстой. Хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд найман төрлийн зөвшөөрлийг зургаан сарын хугацаанд хөөцөлдөж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна