Х.Тэмүүжин: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэдэг ардчилалд халдсан хэрэг

Х.Есү
1 цаг 13 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хэн нэгэн сонгочдын өмнүүр орж, сонгогдсон хүний өмнөөс хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Сонгосон хүмүүс буруу хүн сонгочихож ээ гэж бодож байгаа бол дараа дахиад сонгохгүй л гэсэн үг. 

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэдэг нь ардчилалд халдсан хэрэг. Ямарваа нэг албан тушаалтныг томилсон байгууллага нь дуртай үедээ энэ хүн ёс зүйн зөрчил гаргаад байна, хууль зөрчөөд байна гээд огцруулж болно. УИХ-ын гишүүний хувьд эргүүлэн татах асуудал яригддаг. Сонгуульд оролцохдоо хариуцлагатай сонголт хийдэг байх ёстой гэдэг бол Ардчиллын суурь зарчим. 

Энэ зарчмыг бид сэтгэл хөдлөл, мэдлэггүй байдлаараа эвдэж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна