Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа өнөөдөр дуусна

Т.Отгонсувд
1 цаг 11 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаанд үүсээд байгаа асуудлаа шийд хэмээн үүрэг даалгавар өгсөн. 

Тус 30 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж буй. Засгийн газрын зүгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 30 хоногийн ажлын тайлантай танилцаж, хариуцлага тооцож, чөлөөлөх эсэхийг шийдэх юм. 

Тэгвэл эрхэм сайд Б.Чойжилсүрэн сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр, "30 хоногийн дотор эрчим хүчний салбарын асуудлыг шийднэ гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Эрчим хүчний салбар яг одоогоор үүссэн нөхцөл байдлаас өөрийн хүчээр гарч чадахгүй. Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах юм бол энэ нөхцөл байдлаас гарах боломжтой гэж харж байна. 

Би ажлаа хэзээд өгөхөд бэлэн. Би сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байна" хэмээж байсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна